Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Хотын соёлд манлайлцгаая” тэмцээн зохион байгуулагдлаа

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн  анхны үйл ажиллагаа болох илтгэлийн тэмцээн 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.

Илтгэлийн тэмцээн нь “Хотын соёлд манлайлцгаая” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн оролцогчид

1.  Хот хогийн сав биш.

2.  Залуучууд архи биш амьдралаа сонгож байна.

3.  Ногоон гэрэл цагаан шугам

4.  Бид ОРК биш

5.  Алхаж буй тамхи

6.  Шүлсээ бүү хая.

7.  Нийслэл хот бидний гэр

8.  Би соёлтой иргэн

9.  Соёл надаас эхлэнэ.

10.Мөрөө тат.

11.Баянд долигнуур ядууд аархуу зэрэг дэд сэдвүүдээс сонгон өөрийн илтгэлээ хэлэлцүүллээ.

Илтгэлийн тэмцээн нь тэмцээний өдөр илтгэлээ танилцуулах, тэмцээний үеэр илтгэсэн илтгэлээ бичлэг болгон цахим хуудсанд байршуулан түүгээрээ дамжуулан олон нийтэд хотын соёлыг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Илтгэлийн тэмцээний үеэр оролцогчдын танилцуулсан сонирхолтой илтгэлүүд тун удахгүй олны хүртээл болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан