Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Олимпын шагналтан медалиа зарна гэнэ
Лондонгийн зуны олимпоос хүрэл медаль хүртсэн Польшийн далбаат завьчин София Носети-Клепака өөрийнхөө шагналын медалийг дуудлага худалдаанд тавьж олсон мөнгөө хөршийнхөө охины хүнд өвчнийг эмчлэхэд зориулахаар шийдвэрлэжээ. Таван настай Жужа охин таван ч удаа мэс засалд орсон ч эдгэрээгүй, дараагийнх нь мэс заслын мөнгийг эцэг эх нь төлж дийлэхгүй болоод байгаа юм байна. Польшийн хэвлэлийн мэдээлснээр бол 26 настай София бүр нэгдүгээр сард л охинд “Би медаль авдаг л юм бол түүнийгээ худалдаж чамд зориулна. Чиний төлөө би заавал медаль авна. Тэгээд гонхтой том шилтгээн худалдаж авч өгнө” гэж амлаж байснаа тамирчин өөрийн Facebookтээ бичжээ. Тэр бас “Намар бүр бид халуун орон руу ниснэ. Чи дахиад хэзээ ч өвдөхгүй болно. Жужа бол миний хамгийн итгэлтэй, хамгийн залуу дэмжигч. Тэр бас тэмцэгч, харамсалтай нь өвчинтэй тэмцэгч. Тийм болохоор би чиний төлөө энэ медалийг авсан” гэж бичжээ. София медалиа ойрын үед дуудлага худалдаанд тавих гэнэ.
Олон улсын олимпын хороо ихэнх тохиолдолд олимпын медалийг худалдахыг хориглодог ч, ийм тохиолдолд хориглох эсэх нь тодорхойгүй байна.
Энэ оны эхээр украйны боксчин Владимир Кличко 1996 оны Атлантын олимпын надмын шагналын медалиа дуудлага худалдаагаар зарж нэр нь мэдэгдэхгүй худалдан авагч нэг сая доллараар худалдан авсан байна. Эцэст нь медаль эзэндээ үлдэж мөнгийг амжиргааны төвшин доогуур гэр бүл, хүүхдүүдэд илгээсэн юм.

0 Сэтгэгдэл