Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна

МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавхи, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ний өдрүүдэд эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмний 30% нь үндэсний үйлдвэрийн эм, 70% нь импортын эм бөгөөд 63.4% нь жороор олгох, 35.5% нь жоргүй олгох, 1.1% нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан