Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшууллыг олголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан байдаг. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг юм.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 675 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын 255 сургуульд 290 гаруй мянган сурагч, нийт 800 орчим боловсролын байгууллагад 420 мянган хүүхэд сурч хүмүүжин, 30 мянга гаруй багш, ажилтан алба хаагчид ажиллаж хөдөлмөрлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил бид улсын нийслэл Улаанбаатар хотынхоо тэгш ойг олон сайхан бүтээлч ажлаар угтаж байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн дэд хөтөлбөр тусгагдан боловсруулагдаж ажил хэрэг болж яваа. 2017 оноос хойш нийтдээ 30 гаруй дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн хамгийн их ахицтай, үр дүнтэй хэрэгжиж байгаа нь “Боловсрол дэд  хөтөлбөр-2020” юм. Энэ нь та бүхний хичээл, зүтгэл, ур чадварын үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил та бүхний өдөр тутам харьцаж буй хүүхэд багачуудын хувь заяанаас шалтгаалах учиртай. Нийслэлийн хэмжээнд бусдыгаа манлайлан ажил үйлсээрээ тэргүүлсэн та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.

Ийнхүү түмний үр хүүхдийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа сургууль, цэцэрлэгийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан алба хаагчид  индексийн урамшууллын батламжаа гардан авлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг

  1. Баянзүрх дүүрэг 122-р цэцэрлэг
  2. Баянгол дүүрэг 94-р цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүрэг 118-р цэцэрлэг
  4. Чингэлтэй 19-р цэцэрлэг
  5. Баянзүрх дүүрэг 82-р цэцэрлэг
  6. Чингэлтэй дүүрэг 224-р цэцэрлэг
  7. Багануур дүүрэг 142-р цэцэрлэг
  8. Баянгол дүүрэг 141-р цэцэрлэг
  9. Сүхбаатар дүүрэг 159-р цэцэрлэг
  10. Сүхбаатар дүүрэг 69-р цэцэрлэг
  11. Налайх дүүрэг 123-р цэцэрлэг
  12. Хан-Уул дүүрэг 46-р цэцэрлэг
  13. Сонгинохайрхан дүүрэг 170-р цэцэрлэг
  14. Баянзүрх дүүрэг “Бидний үрс” цэцэрлэг
  15. Сүхбаатар дүүрэг 16-р цэцэрлэг
  16. Баянгол дүүрэг 93-р цэцэрлэг
  17. Хан-Уул дүүрэг 72-р цэцэрлэг
  18. Хан-Уул дүүрэг 73-р цэцэрлэг
  19. Сонгинохайрхан дүүрэг 106-р цэцэрлэг
  20. Баянзүрх дүүрэг 32-р цэцэрлэг

Нийслэлийн шилдэг сургууль

  1. Баянгол дүүрэг 38-р сургууль
  2. Чингэлтэй дүүрэг 17-р сургууль
  3. Налайх дүүрэг 109-р сургууль
  4. Сүхбаатар дүүрэг 6-р сургууль
  5. Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор
  6. Сүхбаатар дүүрэг ЛӨЗБАС
  7. Баянзүрх дүүрэг 55-р сургууль
  8. Сонгинохайрхан дүүрэг 62-р сургууль
  9. Чингэлтэй дүүрэг 72-р сургууль
  10. Баянзүрх дүүрэг 120-р сургууль
  11. Баянзүрх дүүрэг 92-р сургууль
  12. Налайх дүүрэг “Эрдмийн оргил” цогцолбор
  13. Сүхбаатар дүүрэг МУБИС-ийн ЕБС
  14. Сонгинохайрхан дүүрэг 134-р сургууль
  15. Хан-Уул дүүрэг 115-р сургууль
  16. Баянгол дүүрэг “Эрдмийн ундраа” цогцолбор
  17. Хан-Уул дүүрэг 60-р сургууль
  18. Баянзүрх дүүрэг “Амгалан” цогцолбор
  19. Сүхбаатар дүүрэг 25-р сургууль
  20. Хан-Уул дүүрэг 130-р сургууль

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан