Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Их сургуулийн багш хуурамч фэйсбүүк хаяг ашиглан охидтой бэлгийн харьцаанд ордог байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж, уруу татсан 2 этгээдийг илрүүлэн шалгажээ. Ингэхдээ ЭХТА-ийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-т заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ажилласан байна.

Тухайлбал:

1. Иргэн “Э” (57 настай, эрэгтэй, дунд сургуулийн багш ажилтай) нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч “Х” (17 настай, эрэгтэй)-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
2. Иргэн “С” (35 настай, эрэгтэй, их сургуулийн багш ажилтай) нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны 7 (эмэгтэй) хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлдсэн.

Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байна, мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, уг харилцаагаа эцэг, эхээсээ нууцлах талаар ухуулга хийх болсон, хүүхдүүд гэмт этгээдийн мэдээллийг өөрийн ангийн хүүхэд мэтээр хуурамч нэрээр гар утас болон цахим хаягтаа хадгалж байсан нь гэмт этгээдийн ухуулгад автаж, харилцаагаа нууцлах оролдлогыг хийсэн байна.

Хэрэв танд болон таны мэдэх хэн нэгний хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залган мэдэгдэх эсхүл уг хуудсанд мессеж явуулаарай.

1 Сэтгэгдэл
хүний нууцыг хадгалах нэр төр хамгаалах талаар хамгийн муу байгууллага цагдаа гэж үздэг
Хамгийн их уншсан