Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

"Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал" сэдэвт Зүүн бүсийн сургалт зөвлөгөөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Сургуулийн өмнөх байгууллагуудын Арга зүйчид, Ерөнхий боловсролын сургуулиудын Сургалтын менежерүүд бүхий нийт 300 орчим хүмүүс хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд зохион байгуулагч талын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдээс гадна, аймгийн ИТХ-ын Дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч н.Пүрэв-Очир нарын удирдлагууд оролцож 12 дугаар сургуулийн сурагчдын найрал дуу, Дорнын бүжиг клубын бүжигчин хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ.

Арга зүйч, сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын чанарыг сайжруулах зорилготой уг сургалт, зөвлөгөөн "Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны дүн", "Технологийн дэвшил ба боловсрол", "Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт" зэрэг илтгэл, мэдээлэл, сургалт явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан