Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа

 НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 19 дүгээр хороонд Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

Тус хороо нь 10 мянга гаруй хүн амтай. Дамбадаржаагийн аюулгүйн тойргоос хойш Гүнтийн даваа хүртэлх зуслангийн чиглэлийн газар нутаг хамрагддаг байна.

 Тойм судалгааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Төгөлдөр, Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ахлагч, сургагч багш Д.Ганболд нар хамтран явууллаа.

 Хорооны хэсгийн ахлагч, зуслангийн олон нийтийн цагдаа, иргэдийн төлөөллийг оролцуулан, тухайн хороонд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан