Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ


Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт шүүгчийн сонгон суралцах сургалтын III ээлж  өчигдөр нийслэлд эхэллээ.

 Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах сургалтын зорилго, онцлог, ач холбогдол, гарын авлагын талаарх мэдээллийг эхэнд нь өгөв.

Сургалтыг бэлтгэгдсэн иргэний эрх зүйн сургагч багш нар удирдан явуулах бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 95 шүүгч оролцож байна.

Нийслэл дэх сургалтын дараагийн ээлж 2019 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан