Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОЛОВСРОЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн хөгжлийн банкны ТА376 –Мон: “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”- хамтран “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажлын явц: Боловсролын дэд салбарын хөгжлийн тэргүүлэх асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

2018 оны 2 сард АХБ, БСШУСЯ болон Сангийн яам “Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд, Монгол улсын боловсролын салбарын Мастер төлөвлөгөө /БСМТ/ боловсруулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран 2018 оны 6 сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрөгч хугацаанд шинэ мастер төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай салбарын болон дэд салбарын судалгаа, нарийвчилсан үнэлгээ хийхээс гадна бодлогын цогц дүн шинжилгээ хийх, бодлогын симуляцийн загвар боловсруулах үндэсний чадавхийг бэхжүүлэх 2 удаагийн сургалтыг АХБ, ДБ, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсэг, үндэсний экспэртүүд хамтран хийсэн салбарын судалгаа болон бусад олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн салбарын судалгааны дүнд үндэслэн дэд салбар бүрийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудыг оролцогч талуудын санал, зөвлөмжид тулгуурлан тодорхойлох, зорилготой юм.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, бодлогын газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, харъяа байгууллагын төлөөлөл, ҮСХ, Сангийн яам, ҮХГ зэрэг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан