Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Новосибирск хотын орлогч даргыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ОХУ-ын Новосибирск хотын орлогч дарга Шварцкопп Валерий Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Новосибирск хотын даргын зөвлөх Катюхин Александр Владимирович, Новосибирск хотын Үйлдвэрлэл, инноваци, бизнес эрхлэх газрын орлогч дарга, Хэрэглэгчдийн зах зээлийн хэлтсийн дарга Витухин Виталий Геннадьевич, Новосибирск хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Шумилов Олег Леонидович болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар, Новосибирск хотууд 2015 онд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжсөөр байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид хоёр хот аялал жуулчлал, боловсрол, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, соёлын арга хэмжээ болоод жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж харж байна.  Мөн танай хотын цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлье” хэмээв.

Новосибирск хотын орлогч дарга Шварцкопп Валерий Александрович “Манай хоёр хот ах, дүү найрамдалт харилцаа тогтоогоод дөрвөн жил болж байна. Нийслэл хотын 380 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцохоор хүрэлцэн ирсэн ч энэ үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ажил хэргийн уулзалт хийхэд бэлэн байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал солилцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан