Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Өнөөдөр болох үйл явдал

 

09:30 цагт Захиргааны Хэргийн Шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн Нийслэлийн Соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал эхэлнэ. (Байршил: Гаалийн ЕГ-н хашаанд, Ардын Эрхийн урд)Иргэн Ц.Уянгтай холбогдох утас 99770439.

10:00 цагт“Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Аяны нээлт:  Монголбанкны 5 давхарын хурлын танхимд болно. /ХЗДХЯ-ны дэргэдэх Монголбанкны В байраар нэвтэрнэ/

11:00 цагт БлюМон-ны нэг давхарт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлттэй. Утас: 9595-9329

11:00 цагт  сургуулийн байраа булаалгасан Монгол тэмүүлэл улсын сургуулийн эцэг эхчүүд ордоны гадна 11.00 цагт жагсаал, цуглаан хийж Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, бас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ.

11:00 цагаас НҮБ-ын байрны 6 давхарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллагаас эхлүүлж буй "Монгол улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслийн нээлт болно. Утас: 99134426

11:30 цагт Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ "Саарал жагсаалтын эздийг зарлах" хэвлэлийн бага хурал хийнэ. 25-р суваг телевизийн байранд.

Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагаас иргэн С.Мишиг "Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна" сэдвээр мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан