Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
“Sunshine village” хотхоны оршин суугч 19 хүн хэвтэн эмчлүүлж байна

-Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI  хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д хандсан юм. Дээрх шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Ундны ус болон халдварын шинж тэмдэг илэрсэн оршин суугчдын сорьцонд шинжилгээг хийхэд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ.    
“Sunshine village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна. Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж  урьдчилсан байдлаар үзэж буй.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх,  хоол хүнсийг гүйцэд болгож идэх,  болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг иргэдэд зөвлөж байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан