Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Налайх дүүрэгт тѳрѳѳд удаагүй нярайд эмгэг гажгийг засах мэс засал хийжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна.

Уйлж ч чадахгүй шахам бяцхан хүүхдийг оношилж, нойрсуулах ажилбарын дараа мэс засал хийнэ гэдэг хамгийн хэцүү. Харин мэс заслын болон нярайн мэргэшсэн эмч, чадварлаг сувилагч, хичээнгүй асрагч нарын ачаар бяцхан хүүхдийн биеийн байдал ѳдрѳѳс ѳдѳрт сайжирч байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн тѳв, 2018 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг байгуулсан бѳгѳѳд энэ хугацаанд 2600 гаруй ажилбар хийгджээ. Тэгвэл ирэх 2020 оноос Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийг байгуулахаар тѳлѳвлѳн ажиллаж байна.

Тус ажлыг бусад дүүргийн эмнэлэгт ч мѳн шат дараатайгаар зохион байгуулах юм. Ингэснээр зөвхөн ЭХЭМҮТ-д хийгддэг тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл буурах тѳдийгүй иргэд ѳѳрт хамгийн ойр байрлах харьяа дүүргийн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан