Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга чиглэл өглөө

Монголын үндэсний их сургууль дээр 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа” Монголын үндэсний их сургуулийн сувилахуйн сургалтыг чанаржуулах болон хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөнийг гэрээр асрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн үнэлгээний багийн явцыг тайлагнах уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг оролцуулан зохион байгууллаа. Уулзалтад Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, МҮДС-ийн удирдлага, Солонгосын Чосуны их сургууль, боловсролын яамны төлөөлөгчид оролцлоо.

Тус төсөл нь:
1. Сувилахуйн боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигтэй дүйцүүлэн боловсруулах,
2. Сувилахуйн боловсролын (Сувилахуйн үндэс 1, 2 сурах бичиг, сувилахуйн үндэс 1 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, сувилахуйн үндэс 2 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, Сувилахуйн ёс зүй, Хавдартай өвчтөний сувилахуй ) сурах бичиг,
3. Сувилахуйн магистрын боловсролын сургалтад 2 сувилагч,
4. Сувилахуйн докторын сургалтанд -2 сувилагч,
5. Үндэсний хэмжээнд сувилахуйн чиглэлээр 3 удаагийн олон улсын хурал,
6. Олон улсын гадаад хурал, чуулганд 4 сувилагчийг тус тус санхүүжүүлэн оролцууах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.
Тус туслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлээд, цаашдаа тус төслийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд болгон өргөжүүлэн ажиллах боломжийг судлах асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан