ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Баянзүрх дүүрэгт нэгэн гэр бүл угаартаж охин нь нас баржээ

Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн болон хүнд хэлбэрээр хордсон нийт есөн өрхийн 26 иргэн ханджээ. Тэдний 15 нь хүүхэд бол 11 нь том хүн юм байна. Нэг хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийх үеэрээ дуулгасан.
Мөн өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар эмнэлэгт таван том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая авсан мэдээллээр өнөө өглөө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд нэгэн гэр бүл угаартаж охин нь нас барж, аав ээж нь сэхээнд байна гэсэн харамсалтай мэдээ ирлээ.

1 Сэтгэгдэл
zochin
анхааруулсаар байтал яасан ч үйлсгүй юмб дээ хайран үр хүүхэд...
2019.10.14
























