ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй, оройд ажил тарах үед Гурвалжингийн гүүрээс буюу хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























