Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 59 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутны хотхоны дунд 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг шинээр ашиглалтад орууллаа.

280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлгийн 50 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хуучин барилга 100 хүүхдийн хүчин чадалтай 1968 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм. Шинэчлэн баригдсан цэцэрлэгт 420 хүүхэд хамрагдаж байна. Тус хороонд сургуулийн өмнөх насны 588 хүүхэд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан