Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЭМГЭНЭЛ

Бидний хүндлэлт буурай Дулам овогтой Долгор 86 насандаа тэнгэрийн оронд морилж хүнд гарз учирлаа. Тэрбээр Түшээт хан Чахундоржийн удмын Галзууд омгийн хамгийн ахмад хүн бөгөөд 1933 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төржээ. Төрсөн эцэг Дондог нь Ардын армид офицероор ажиллаж байгаад 1937 онд буудуулсан тул амьдралын эрхээр ээжээрээ овоглосон байна. 

Д.Долгор 1941 онд Цагаан-Овоо сумын бага сургуульд элсэж, Чойбалсан хотын  1 дүгээр 10 жилийн сургуулийг дүүргэжээ. Улмаар Ленинградын их сургуульд 5 жил суралцсаны дараа МУИС-д хүүхдийн болон рентгений эмчийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр Улсын клиникийн төв эмнэлгийн анхны рентгений эмч бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант, Лүн сум, Зуунмод хот, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сум, Чойбалсан хотын Үйлдвэрүүд, Нэгдсэн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.  Д.Долгор нь Эрх чөлөөний одон, Алдарт эхийн I, II одон, ОХУ-ын Буриадын Гавъяат эмч цолоор  шагнагджээ. 

Түүний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач бурхны хутаг олох болтугай.  

                                 МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО

                БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан