Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монгол эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөр судалгаа хийх боломжтой гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндөр үнэлэгдэж байгааг онцлон дурдав.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж болох хэд хэдэн асуудлыг талууд хөндөв. Тухайлбал, англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийг бүрэн дунд сургалтын хөтөлбөртэй болгох, ирэх онд Монгол Улсад болох “Ногоон тоглолт” олон улсын спортын наадамд баг тамирчдаа оролцуулах боломж зэргийг судалж, хамтран ажиллахыг хүслээ.

Мөн сайд Хеадер Вьеелерийн эрхлэх асуудалд хамаардаг бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр Монголын эрдэмтэн, судлаачид судалгаа хийж, “Ногоон уур амьсгалын сан”-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг танилцуулав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан