Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Манай эмэгтэй боксчид дэлхийн аваргад хүч сорино

 

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үүд хотноо  3-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа билээ.

48 кг: 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран

51 кг: Л.Алтанцэцэг

54 кг: Э.Мичидмаа

57 кг: ААШТ-ий алтан медальт Т.Болортуул

60 кг: ААШТ-ий хүрэл, ОУХМ Н.Намуун

69 кг: Э.Эрдэнэтуяа

75 кг: М.Мягмаржаргал нарын тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас AIBA-н гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2018 онд М.Нандинцэцэг 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медалийг авчирч байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан