96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Эдвард Нортон 43 нас хүрлээ
Холливудын од Эдварт Нортон 1969 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Колумби хотод төржээ. Эцэг нь хүрээлэн буй орчны асуудал хариуцсан хуульч байсан бөгөөд цагтаа АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерийн захиргаанд прокуророор ажиллаж бай. Тэрээр бүр багаасаа жүжигчин болох сонирхолтой байсан бөгөөд 15 насандаа зуны амралтаа аа зуслангийн жүжиглэх чадварын цомыг хожиж байжээ. Тэрээр алдартай жүжигчин болсон хэдий ч анх шагнал авч байдаг зуслангийн үйл ажиллагааг одоо хүртэл дэмждэг.
Нортон Йелийн их сургуулийг урлаг ба түүхий бакалавраар дүүргэсэн бөгөөд суралцаж байх үед Пол Жаматтигийн хамтаар театрын жүжгүүдэд тоглодог байв. Сургуулиа дүүргээд өвөөгийнхөө салбар компанид ажилд орж Японд хэдэн ажил ажиллажээ. Үүний дараа Нью-Йорк рүү нүүн ирж алдарт Терри Шрайберийн удирдлага дор жүжигчний урлагт суралцав. Төлбөрийн хариуд Террид япон хэл зааж өгсөн байдаг.
Удалгүй "Унаган айдас" кинонд анхны том дүрээ бүтээсэн даруйдаа Оскарын шагналд нэр дэвшиж, мөн Алтан бөмбөрцөгөөр шагнуулж байсан юм. Үүний дараагаар тэрээр "Тулаанчдын клубт" Брэд Питтэй тоглож, "Сейф ухагч" кинонд Роберт Де Ниротой хамт тоглож байсан. "Америкийн Х түүх", "Халк" гээд хүмүүсийн үзэх дуртай олон арван кинонд дүр бүтээсэн.
Нортон жүжиглэхээс гадна кино зохиол бичиж, кино найруулдаг хүн. 2000 онд тэрээр Бен Стиллерийн хамт "Итгэлээ хадгалсаар" киног хамт найруулсан байдаг. Тэрээр тусламжийг арга хэмжээнд идэвхтэй оролдог. Од гэсэн нэрэнд дуртай биш болохоор "Нью Йоркийн метрогоор хүссэн цагтаа явж чадахаа байсан өдөр солиорох байх" гэж ярих дуртай.
Тэрээр хамгийн сүүлд "Борны хувьсал" нэртэй кинонд гол дүрүүдийн нэгд тогложээ.
0 Сэтгэгдэл
























