Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулав

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 01/240 дугаартай Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.  Шалгалтанд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 21, 44, 48, 53, 79, 84, 110, 111, 120, 127,137, 142, Шинэ Монгол, Хууль сахиулах их сургуулийн лицей, Тэмүүжин өрлөг, Монтероза сургуулиудын орчимд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа.  

  Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулсан, сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн  болох бургер, чизбургер, кимбаб, пирошки, хуушуур, хотдог, чанасан өндөг, шарсан зайдас, мантуун бууз, шаржигнуур тахиа зэрэг хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардсан түргэн гэмтэж, чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг тасалгааны температурт, лангуун дээр ил задгай байрлуулан худалдсан, зөвшөөрөлгүй тамхи зарсан, үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын хувцас өмсөөгүй, шинжилгээ, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын тээврийн хэрэгсэлтэй газартай гэрээ хийгээгүй, тээврийн хэрэгслийн хөргүүрийн температур хэмжигчийг хянаж, бүртгэл хөтөлдөггүй зэрэг 162 зөрчил илрүүллээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 18 иргэнд 2900000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, хаяг шошго, түргэн гэмтэж чанараа алдсан 17 нэрийн 606 ширхэг 504500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 5 актаар  хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан