Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
84 дүгээр сургуулийн захирал С.Мартад арга хэмжээ авах санал хүргүүлжээ

                

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160000 орчим  сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж буй. 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх  шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна. Төрийн бус өмчийн 90 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна. Мөн хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 52 буюу 40 хувь байжээ. Түүгээр ч зогсохгүй сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу дараах арга хэмжээг авсан аж.

2018-2019 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг шалгах арчдас 900, усны шинжилгээ 75,  хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55, ариутгалын бодис 15, хүнсний бүтээгдэхүүний дээж 30 –ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажиллажээ.  Акт  нийт 7, албан шаардлага  95 , дүгнэлт 150-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, аж ахуйн нэгжид 21.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулаад байна.   7 сургуулийн / Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд,  Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургууль / Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн  гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж ажилласан. Мөн Үдийн хөтөлбөрийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй,  хяналт тавьж ажиллаагүй 84 дугаар сургуулийн захирал С.Март, 107 дугаар сургуулийн Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн байна.  

5 Сэтгэгдэл
Ter marta gj neg balai aashtai avgai bdg shuudee 84n bagsh nariin bairand mash tom bairtai 200 unasan l avgai bdg hun bolgoniig zagniad yvj bdg
84-р сургуулийн багш нар нь сурагчдын эцэг эхээс мөнгө салгахдаа бүр гаршцан юмнууд байгаа. Захирал Марта нь багш нартаа мөнгө яаж салгахыг зааж өгдөг юмуу хаашаа юм.
Март одоо боль
ter 6r surguuliin baga angiin menejeriin huuhdeerolon jil hiij bgaa biznesiig ochood uzeesei.
Zaaval 84ni ,Mart ii ni bichdeg yamar uchirtaiiin.busdii ni adilhan taviach.ajil hiij bgaag ni tsollood
Хамгийн их уншсан