БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Б.ШООВДОР ДАШТ-ИЙ ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО

"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн эзнээр шалгарч ДАШТ-ий хос хүрэл медальтан болов.
Б.Шоовдорын сүүлийн гурван ДАШТ-д дараалан хүрэл медалийн төлөө барилдаж байна. Тэрбээр 2017 онд Парист V байр эзэлж, өнгөрсөн жил Будапешт хотноо хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.
Энэ удаа Б.Шоовдор медалийн төлөө Украины тамирчин Ангелина Лысактай хүч үзэхдээ илт илүүрхэн, эхний үеийг 6:0-ээр дуусгаж, харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзнээр дахин тодорлоо.
Ийнхүү Монголын шигшээ баг “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртээд байна.
1 Сэтгэгдэл
зочин
харамсалтай нь олимпийн жин биш юмдаа
2019.09.21
























