Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
С.ЦЭРЭНЧИМЭД, Х.БОЛОРТУЯА НАР ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дагах барилдаанд Пан-Америкийн наадам болон Пан Америкийн хошой аварга Эквадорын туршлагатай бөх Лиссете Антес Кастильод 4:8-аар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Нөгөө дэвжээн дээр 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөн дагах барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Ван Шиакиантай хийж 6:10-аар ялагдав. Уг нь манай бөхчүүд ялсан бол нэг нь "Токио-2020" олимпийн эрхийн төлөө, нөгөө нь хүрэл медалийн төлөө барилдах байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан