Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧГИЙГ ИРЭХ АРАВДУГААР САР ГЭХЭД ХЭВЛЭЖ ДУУСГАНА

 

Түрээсийн сурах бичгийг ирэх аравдугаар сар гэхэд хэвлэж дуусгана гэв

Хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонож байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал жигдрэх шатандаа ороогүй харагдана.

Сурагчдад нэг тулгамддаг асуудал бол сурах бичгийн хүрэлцээ байдаг.

Олон нийтийн сүлжээгээр эцэг эхчүүд “Долдугаар ангийн ном байна уу, худалдаж авъя. Наймдугаар ангийн ном байна уу “ гэх мэтээр нэг нэгээсээ эрэл сурал болсон эцэг эхчүүд байна.
 
Ер нь жилийн жилд сурах бичиг их асуудал болдог. Худалдаж авахад хэтэрхий үнэтэй байна. Нэг хүүхдийн жилийн сурах бичиг гэхэд 50-200 мянга төгрөг болж байгаа нь гэр бүлийн эдийн засагт ч хүндээр нөлөөлж байгаа талаар эцэг эхчүүд хэлж буй. Мэдээж хүүхдээ сургахын тулд сурах бичгийг нь авч өгөх нь тодорхой. Гэхдээ ченжүүд нэртэй дамлагчдаас өндөр үнэтэй ном худалдан аваад байгаа нь учир дутагдалтай.
 
Сурах бичгийн хүрэлцээ, хүртээмжийг жаахан ч гэсэн нэмэгдүүлэх үүднээс энэ жилийн түрээсийн сурах бичгийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлнэ хэмээн салбарын сайд Ё.Баатарбилэг нь мэдээлэл хийсэн юм.

Тухайлбал, хэвлэх үйлдвэрийн удирдлагуудын зүгээс, сурах бичиг ченж нарын гарт очиж байгааг таслан зогсоохын тулд, өөрсдийн номын дэлгүүрээр борлуулах, яамнаас тогтоож өгч буй үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.

Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийг ченж нар 2000-5000 төгрөгийн үнэтэй худалдан аваад 20 мянган төгрөг хүртэл үнэ нэмж борлуулдаг байна.

Иймд яамны зүгээс сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн тохиолдолт, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр номуудыг хямд үнээр борлуулах, ченж нарын гарт хүргэхгүй байх боломжтой гэсэн юм.

БСШУСЯ-аас сурах бичгийн тендер оройтуулдаг, зарим нэг компани тендерийн маргаан үүсгэснээс үүдэж сурах бичиг хэвлэх ажил удааширдаг гэдэг.

Үүнээс үүдэж есдүгээр сарын 1 гэхэд сурагчдын гарт сурах бичиг очиж чаддаггүй.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн сард хэвлэлийн компаниудын удирдлагуудтай уулзаж саналыг сонсож, яам болон хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг хэрхэн сурагчдад чанартай, хямд үнээр хүргэх талаар тал талдаа саналаа боловсруулж, энэ сарын эхээр дахин уулзах үүрэг даалгавар өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр энэ асуудал ямар шатандаа явна. Түрээсийн сурах бичиг хэвлэгдэж гарсан уу гэдэгт сураг ажиг тавилаа.

БСШУЯ-ны албаны эх сурвалжаас түрээсийн сурах бичгийн талаар тодруулахад “Сурах бичиг хэвлэх төсөв мөнгө огт байхгүй байсан. Яамнаас хөөцөлдөж байж АХБ наас түрээсийн сурах бичиг төслийг хэрэгжүүлэх дэмжлэг авсан. Энэ процесс өөрөө ажиллагаа ихтэй хугацаа орсон учраас сурах бичиг оройтсон. Одоо хэвлэж байгаа. Ирэх сардаа багтаад хэвлэгдэж дуусаад нийлүүлэгдэнэ. Түрээсийн болон түрээсийн биш сурах бичгүүд гэж ойлгож болно” гэв.

Дашрамд дуулгахад, түрээсийн сурах бичгийг “Сэлэнгэпресс” , “Соёмбо принтинг” “Содпресс”, “Битпресс” зэрэг хэвлэх үйлдвэрүүд хэвлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан