Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорино

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д Тайланд улсын Паттая хотноо болно. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорино.

ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. "Tokyo~2020" олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпийн зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан ахлаж явсан байна.

Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Олимпоос олимпийн хоорондох мөчлөгийн тооцож үзвэл 2020, 2024, 2028 оны олимпод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрээр Риогийн олимпод шагналт байранд орсон юм.

Тайланд улсад Хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил Бангкок хотноо Г.Ануужин , Э.Билэгсайхан нар дэлхийн цомын хошой аварга болж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан