Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ТҮҮХЭН ТОГЛОЛТ ХИЙХ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГАА ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолт 09-р сарын 05-ны 17:00 цагт Монгол, Мьянмарын багуудын хооронд болно.

Өнөөдөр тоглолтын өмнөх техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.

Мьянмарын шигшээ багийн дасгалжуулагч Миодраг Радулович: "Би Мьянмарын шигшээ багийг дасгалжуулаад 4 сар болж байна. Миний туршлагаас үзэхэд тэмцээн бүрийн эхний тоглолт, ялангуяа талбайн эзэдтэй хийх тулаан ямагт хүнд байдаг." хэмээн манай шигшээтэй тоглохын өмнөх сэтгэгдлээ хуваалцав.

Харин Майкл Вайсс дасгалжуулагч " Унгарт гайхалтай бэлтгэл хийсэн манай залуусын дотоод уур амьсгал, бие бялдрын бэлтгэлжилт тун сайн байна. Би өмнө нь Филиппиний шигшээ багийг удирдаж байхдаа Мьянмарын эсрэг хэд хэд тулж байсан. Тэднийг хэрхэн тоглодгийг сайн мэднэ. Хоёр багт 50, 50 хувийн боломж байгаа учраас бүх хүчээ дайчлах болно." гэдгээ мэдэгдлээ.

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 2011 онд Мьянмарын эсрэг тоглож байсан туршлагатай. Түүнээс 8 жилийн хугацаанд аль баг хэрхэн өөрчлөгдсөн талаар асуухад "Энэ хугацаанд Мьянмараас илүү бид өөрчлөгдөж, сайжирсан гэж бодож байна. Өмнө нь бэлтгэл хангалттай хийж байгаагүй бол Монголын шигшээ сүүлийн жилүүдэд албан ёсны 15 тоглолтод оролцож, олон улсад бэлтгэл базаан, ихээхэн туршлага хуримтлуулсан" хэмээн өөрсдийн давуу талыг хэлээд амжсан юм.

Та бүхэн 09-р сарын 05-ны 17:00 цагт эхлэх Монгол, Мьянмарын багуудын тоглолтыг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж шигшээ багаа дэмжээрэй.

Тэмцээний бэлтгэлээ базаасан үндэсний шигшээ багийнхан маань хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэгийг үгүйлж байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан