Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ДАШТ-д оролцох тамирчдад туг гардуулан өглөө

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны 09 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд болно.

 Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ.

Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга,  хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт ГТУА 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, ГТУА 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, ГТУА 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан, ГТУА 10 дугаар  ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 56 дугаар  ангийн автомашины жолооч А.Баттөмөр, ГТУА 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, ГТУА 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан