Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдөр хүртэл явагдана

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлнэ” хэмээн нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл ярилаа.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "Цэцэрлэгийн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулж байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 90 минутын хугацаанд 4033 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлд анхаарах гол зүйл нь харъяа дүүрэг, хүүхдийн регистрийн дугаар зөв эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Бүх бүртгэл цахимаар явагдана" хэмээн тайлбарлалаа.

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар  “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Мөн цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх аж. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан