Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
 Баяр наадамд зориулсан гэрэлт дроны шоу болон хоёр улсын уран бүтээлчдийн тоглолт болно

 

2020 онд тохиох Бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил,  Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан  Сөүл хотын зүгээс “Үндэсний Их баяр наадам”-ын үеэр Гэрэлт дроны шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн флаш моб болон хүүхэд залуучуудад зориулсан соёлын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан мэндчилгээ дэвшүүлнэ. Шоу тоглолт үнэ төлбөргүй бөгөөд өндөр шагналтай олон хөтөлбөрүүд зохиогдоно. Мөн бүх үзэгчдэд Сөүл хотын бэлэгтэй. Зохион байгуулагчид өнөөдөр энэ талаараа Монголын залуус үзэгчдэд мэдээлэл хүрргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд наадмаар залууст зориулсан хөтөлбөр багатай байдаг учраас энэ амралтын өдрүүдэд тэдэнд зориулж энэ бүхнийг зохион байгуулж байгаа хэмээн онцоллоо. 

Drone Lighting Show “Fly 2019” үзүүлбэр 2019.07.11-нд Сүхбатаарын талбайд 22:00 цагт, I*UB- Seoul*U Song&Dance Festival тоглолт 2019.07.13-нд Циркийн задгай талбайд 17:00 цагт болох юм. .

Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан 4 төлөөлөгч, Сөүл хотын брэнд хариуцсан мэргэжилтэн, захиргааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, техникийн ажилтан, зураглаач, найруулагч зэрэг нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба хүрэлцэн ирэ ажиллаж байгаа юм. Тэд Сөүл хотын даргын захидал мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах юм. Мөн Үндэсний Их баяр Наамдыг үзэж сонирхоно.

Уг үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас санаачилж БНСУ-ын Orange Ocean компани болон Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компаниуд хамтран зохион байгуулж байна.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан