Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүд дэлгэгдлээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс энэ онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Үндэсний музейд боллоо. 


Нээлтэнд Монгол талаас БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Хятад Улсын ӨМОЗО-ны талаас Өвөр Монголын музейн захирал доктор, проф Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин тэргүүтэй хүмүүс оролцлоо. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 09 дүгээр сарын 06-ныг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хүрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан