Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Дүрслэх урлагийнханд зориулсан сургалт маргааш болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй Монголын музейн ажилтнууд болон дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан сургалт маргааш болно.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь 2017 онд АНУ-ын Төрийн департментын Боловсрол, Соёлын албанааас зохион байгуулдаг Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын урлагийн түүхч, куратор, профессор Гейл Левин манай судлаачдад зөвлөгөө өгөх, монголын музейдэд богино хугацаанд ажиллахаар томилогдон иржээ. 

Профессор Гейл Левин “АНУ-ын урлагийн музейн туршлагаас”, “АНУ-ын урлагийн зах зээл” сэдвээр сонирхолтой лекц тавьж, сургалтанд оролцогчидтой санал солилцон туршлагаа хуваалцана.

Сургалт 9.30-16.30 цагт Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан