Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЦЭЭЖ БОДОЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 8 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссик Кол хотод энэ сарын 16-наас 20-ны хооронд үргэлжилсэн "Mental Arithmetic-2019" цээж бодолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4-12 насны 21 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох байсан хэдий ч цаг агаарын хүндрэлийн улмаас нислэг саатсанаас 4-9 насны 15 тамирчин маань тэмцээнд оролцох боломжгүй болсон билээ.

Нэгэнт билетээ авсан бага насны 9 тамирчин маань ах, эгч нараа дэмжих, тухайн улсаар аялах хүсэлтэй байсан учир тус улсыг зорьсон юм.

Тэмцээн болж буй газар ирэхэд 9 насны ангилалын зөвхөн дээд түвшний тамирчдын хооронд зохиогдох тэмцээн эхлэх гэж байлаа. Нэгэнт ирсэн бага насны 9 тамирчдаа шагналт байрт орохгүй ч гэсэн тус тэмцээнд өрсөлдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд зохион байгуулагчид зөвшөөрсөн юм. Тэмцээний дүн гарахад хамгийн гайхалтай нь манай 6 настнууд ах, эгч нараа ялж 6 медалийн 3-ыг нь хүртсэн юм. Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар тус тус мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртэж гайхамшгийг харууллаа.

Харин том насны ангилалд өрсөлдсөн үндсэн 6 тамирчны хувьд 10 насны ангилалд Б.Эрмүүн хүрэл медаль, Э.Бумдарь шагналт 4-р байр, дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн цом, алтан медаль, 11-12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Биндэръяа нар мөнгөн медаль, Б.Итгэлмаа хүрэл медаль тус тус хүртэж бахдам амжилтыг үзүүллээ.

Тэмцээний хамгийн залуу, өсөх ирээдүйтэй тамирчнаар 4 настай Х.Ивээл шалгарч цом хүртлээ.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харьяа "Язгуур" бага сургууль, "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтсан бөгөөд тамирчдын амжилтын үндэс болсон Хөвсгөл салбарын багш М.Эрдэнэсувд, Дархан салбарын багш Б.Мөнхзаяа, Зүүнхараа салбарын багш Э.Эрдэнэцэцэг, Баянмонгол салбарын багш Д.Нарангэрэл, Үндсэн салбарын ахлах багш Д.Баяраа, Б.Янжинлхам, Язгуур бага сургуулийн багш Ч.Эрдэнэчулуун, С.Сувданцэцэг, Ивээлийн найзууд цэцэрлэгийн багш Б.Болормаа нарт онцгойлон баяр хүргэе. Мөн тусалж дэмжсэн Ажнай корпорацийн хамт олон, тамирчдынхаа гэр бүлийнхэнд, урмыг үгээ харамгүй хайрлаж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 8 медаль хүртсэнээр Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз, Япон, Сингапур, Хонг Конг, Турк, Герман зэрэг олон оронд зохиогдсон оюуны спортын 53 тэмцээнээс нийт 78 цом, 879 медаль хүртэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Монголын Оюун Ухааны Академийн 
Захирал Х.Хатанбаатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан