96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ОЛИМП, ДЭЛХИЙН АЛДАРТНУУД ЦАЛИНЖИХ НЬ
Монголчууд түүхнээ 1964 оноос хойш тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ цаг мөчөөс өнөөдрийг хүртэл 23 олимпын медаль, төдий тооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль хүртсэн билээ. Харамсалтай нь, Монгол Улсдаа л гэсэн олимп, дэлхийн медалийг эх орондоо авчирч байсан азай буурлууд маань гаргасан амжилтаа төдийлэн үнэлүүлж чадаагүйдээ жаахан гоморхож явдаг нь нууц биш. Дээхнэ үеийнх битгий хэл одоогийн тамирчид ч үүнд сэтгэл хангалуун бус байдаг.
Саяхны нэгэн жишээ гэхэд л Монгол Улсад олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирсан, энэ жилийн Лондонгийн олимпод мөн л бяртай хүчтэй байж алтын дайтай мөнгөн медаль хүртсэн олимпын аваргадаа төр засаг нь 60 сая төгрөгөөр урамшуулж буй юм.
Гэтэл Азербайжан улс олимпын аварга болсон тамирчиндаа 780 мянган ам.доллар, ОХУ дөрвөн сая рубль, Казахстан улс 250 мянган ам.доллараар шагнаж, урамшуулж байх жишээтэй. Тамирчдын хөлс хүч, тэвчээрийг үнэлэх үнэлэмж алга болсон талаар ард түмэн энэ хэд хоногт хангалттай ярьсан.
Тэгвэл өчигдөр өглөөнөөс эхлээд чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулдав. Юу гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр нэгэн зарлиг гаргах гэж байгаа аж. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, олон улсын тавцанд болон олимпын наадамд өндөр амжилт үзүүлсэн үе үеийн шилдэг тамирчдын амжилтыг үнэлж сар бүр тогтмол цалин олгох юм байна. Тодруулбал, олимпын аварга тамирчинд сар бүр гурван сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн бол хоёр, хүрэл медаль хүртсэнд нь нэг сая төгрөгийн цалин олгох гэнэ. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпын эрх олгох тэмцээн уралдаанд хэрхэн оролцсон байдлаас нь шалтгаалж мөн сар бүр алт бол хоёр, мөнгө нэг, хүрэл 500 мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Энэхүү цалинг ирэх оны нэгдүгээр сараас олгох бөгөөд амь үрэгдсэн тамирчдын цалинг ар гэрт нь олгож байхаар шийдвэрлэх юм байх. Одоогийн байдлаар 43 тамирчинд нэг сард 79 сая 500 мянган төгрөг, жилдээ 954 сая төгрөгийн урамшуулал олгох тооцоо гаргажээ. Жишээ болгон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов гуайг хэдэн төгрөгөөр цалинжихыг сонирхуулъя.
З.Ойдов сар бүр 6.5 сая төгрөгөөр цалинжина
Монреалын 1976 оны олимпын мөнгөн медальтай. ДАШТ гэвэл Туркээс 1974 онд алт, 1975 онд Минскийн тэмцээнээс алт, 1977 онд Швейцарийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр З.Ойдов гуай сар бүр нийт 6,5 сая төгрөгийн урамшуулал хүртэх нь. Ямартай ч, өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд дөрөв, мөнгө гурав, хүрэл медаль хүртсэнд нь хоёр сая буюу тус бүрт нь нэг сая төгрөг нэмэхийг санал оруулжээ.

0 Сэтгэгдэл
Unshigch
bid tamirchdaa hundetgedeg,baharhdag, bs tedniig ulam ih amjilt gargaasai gej husdeg. Gehdee ene bol arai l hetersen zuil shd, humuusiin amidral iim bhad, neg heseg n utgeagui ih uramshuulal avch bdag. Ingeed bhaar zaluu ue bugdeere l neg boh, tamirchin boloy l gej bodiishd. Uunii orond mathematik,shatar geed hajuugaar n saihan demjeed uguh heregtei shd. Tegehed olon saihan delhiin hemjeenii medal awsan humuusee demjihgui, ymar ch ner, uramshuulal tedend bdaggui.
2012.08.23