Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болъё гэв

Монгол Улсын Засгийн газраас Соёл, урлагийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын манлайллаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлж, нийгэм, улс орны сайн сайханд эерэг нөлөө үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Монголын урлаг, соёлыг дэлхийд таниулах, үр хойчдоо өвлөн үлдээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх урлагийг нэгтгэсэн “Кино урлаг”-ийн салбар түүчээлэн ажиллах гол салбар юм.  Монголд кино урлагийн салбар анх шинээр үүсэн бий болж багагүй хугацаанд хөгжингүй тогтолцоог бий болгож чадсан боловч сүүлийн 20 орчим жилд дэлхийн түвшинд ойртуулах хэрэгцээ шаардлага ихээр бий болсон байна. Үүний тулд кино урлагийг бүтээгч, түгээгч, хөрөнгө оруулагч гээд тал бүрээс хамтран ажиллаж байдаг салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн орчныг  сайжруулах хүрээнд хийгдэж байгаа “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн боловсруулалт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилгоор уулзалт зохион байгуулагдлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын их хуралд өргөн бариад байна. Өнөөдрийн уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшний найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим салбарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцлаа.

Кино бүтээгч уран бүтээлчдийн төлөөллөөс кино салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна инженер, техникийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд суралцуулан бэлтгэх, оюуны өмчид халдсан этгээдэд үзүүлэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бий болгож, салбарын удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгож, кино бүтээгчдийг давтан сургах, тэдгээрийн түүх соёл, зан заншил гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулахад үнэт зүйлээ кодлож, хамтарсан кино хийх дэд бүтцийг бий болгох зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ. Дээрх цогц арга хэмжээг авахын тулд кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан