Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
ЦАГААН ДЭЛИЙН АГУЙГ НӨХӨН СЭРГЭЭНЭ



Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуй нь аймгийн байгалийн есөн гайхамшигт газрын нэг бөгөөд Монголын хамгийн том агуйд тооцогддог.

2002-2010 онуудад гар аргаар жонш олборлогч иргэд болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компани тэсэлгээний ажил хийсний улмаас агуйн амны орчим нуралт үүсэн эвдэрч олон жил болсон. 2017 оноос Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авах саналыг дээд шатны байгууллагуудад тасралтгүй уламжилсны үр дүнд өнгөрсөн 5 дугаар сард УИХ-ын тогтоолоор дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Цагаан дэлийн агуйг нөхөн сэргээх зорилгоор сумын удирдлагууд, холбогдох чиг үүргийн байгууллагууд болон агуйн орчимд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн удирдлагуудтай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, ойр орчмын газрыг нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлан өргөтгөх, камер суурилуулж байнгын харуул хамгаалалттай болгох талаар хэлэлцэж, ирэх 7-р сард багтааж засварлах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өглөө.

Мөн 2020 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлж, цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан