Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Соёл урлагийн байгууллагууд Сүхбаатарын талбайд өдөрлөг хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Олон нийтийг соён гэгээрүүлэх, урлаг соёлоор дамжуулан эерэг хандлагатай болгох нь нэн чухал асуудал юм. Тиймээс МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар соён гэгээрүүлэх аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” нь соён гэгээрүүлэх аяны эхлэл юм гээд өдөрлөгийн арга хэмжээнд амжилт хүслээ.

Соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа үзэсгэлэн хэлбэрээр сурталчлан танилцуулахаас гадна театр, чуулга, музей, номын сан, их сургуулиуд урлагийн тоглолт болон бусад сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм.

Тухайлбал, иргэд олон нийтэд зориулан тоглолт, үзвэр, музей үзэх эрх олгох, азтан шалгаруулах, номын сангууд уншигчдын үнэмлэх нээх зэрэг төрөл бүрийн урамшуулалт арга хэмжээ явагдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан