Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
“Цаатан фестиваль” ирэх сард болно

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болох гэж байна.

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдах юм.

Цаатан фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг “Монтрейвэл” компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан