Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
“HU” хамтлагийнхныг Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ

Монголын хүннү рок “HU” хамтлаг 2019 оны 6 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Европын 23 хотоор хийх аялан тоглолтынхоо хүрээнд 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Британийн 6 хотод тоглох юм. Тус хамтлагийн Британид хийх аялан тоглолтын өмнө хамтлагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзан Британийн хөгжмийн ертөнцийнхөнд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлагыг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студитэй хамтран ЭСЯ дээр зохион байгуулав. Уулзалт ярилцлагад “BBC”, “Daily Telegraph”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг Британийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгчид ирж, хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан