Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БРУНЕЙН ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР МОНГОЛД ИРНЭ

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын шигшээтэй тоглох Бруней Даруссаламын баг өнөөдөр 23:00 цагт Улаанбаатар хотод газардана. Бруней Даруссалам улсад одоо 30 хэмээс дээш халуунтай байгаа учраас шигшээ баг нь Монголд ирэхийнхээ өмнө БНХАУ-д нэгдсэн бэлтгэл хийж байгаад Улаанбаатар хотыг зорьж байгаа юм.

Нидерланд иргэншилтэй Робби Сервайс хэмээх залуу дасгалжуулагч 05-р сарын 13-нд Брунейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, сар хүрэхгүйн хугацаанд багтайгаа ажлаад том сорилтын өмнө ирээд байна.

Сингапурын дээд лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй Бруней ДПММ /Brunei DPMM FC/ клубийн ихэнх тоглогчид шигшээ багтаа хүчин зүтгэнэ гэж байсан ч эсрэгээрээ хоёроос гурван тоглогч л Монголын эсрэг тоглохоор дуудагдсан аж.

Английн “Арсенал”, “Челси”, “Соутхэмтон”, “Лестер сити” клубүүдийн академид тоглож байсан хун тайж Файк Жефри Болки БНХАУ-д хийсэн хамтарсан бэлтгэлд очоогүй бөгөөд сүүлийн 23 тоглогч дунд нэр нь багтаагүй байна.

Брунейн Даруссалам улсын шигшээ 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваньтай тоглож талбайд 0:1-ээр хожсон боловч өөрсдийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатанд багтаж чадаагүй. Түүнчлэн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын хүрээнд талбайдаа 1:0-ээр хожиж байсан муугүй өрсөлдөгч билээ.

Дэлхийн чансааны 187-р байрт бичигдэж байгаа манай шигшээ баг 06-р сарын 06-нд 17:00 цагаас 194-р байрын Бруней Даруссаламын багтай хийх тулааныг үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн хүрэлцэн ирж үзэж, хожлын төлөө багаа дэмжээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан