Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Азийн ардын урлагийн их наадамд оролцох ардын авьяастнуудыг бүртгэж байна

Улаанбаатар хотод болох энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.

Азийн ардын урлагийн их наадамд оролцох хүсэлтэй үндэсний оролцогчдын шалгаруулалт 2019 оны зургадугаар сарын 12 - 15 - ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах нь. Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох боломжтой юм. Уралдаанд оролцогчдод нас, мэргэжил харгалзахгүй.

Уралдааны бүртгэлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газарт тус тус 2019 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд бүртгэж, оролцогчдыг мэдээллээр хангана. Их наадамд оролцох хүсэлтэй иргэд нь дараах цахим линк - ээр бүртгүүлж болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан