Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УАШТ АРХАНГАЙД БОЛНО

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болно. Тэмцээнийг МЧБХ, "Арж" грүпп, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна. 

Арын сайхан хангай нутгаас чөлөөт бөхийн спортоор "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, Дэлхийн цомын аваргын хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, "Москва-1986" Сайн санааны тоглолтын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, "Ташкент-2014" ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, Азийн аварга ОУХМ Т.Зүүнбаян, Ч.Ганзориг, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Ч.Гочоосүрэн, Б.Жавхлантөгс тэргүүтэй олон шилдэг бөхчүүд төрсөн гарсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан