Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Эрдэнэтийн дуучин Олон улсын уралдаанд түрүүллээ

ОХУ-ын Улан-Үдэ хотод энэ сарын 18-20-ны өдөр “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад, Солонгос улсын 59 дуучин оролцсон байна. Олон улсад нэр хүнд бүхий, дуурийн дуучдын мэргэжлийн ур чадварын чансааг тодорхойлдог уг тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрыг эзэллээ.

Өнөөдөр тэмцээний ГАЛА тоглолт Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдана. Уралдааныг ОХУ-ын ардын жүжигчин, гавьяат дуучид шүүжээ. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ, Э.Амартүвшин 2011 онд зохион байгуулагдсан I уралдаанд, МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар 2015 онд зохион байгуулагдсан II уралдаанд тус тус тэргүүн байрыг эзэлж байсан бол 2019 оны III уралдаанд Эрдэнэтийн дуучин, МУСТА Д.Дагвадорж манлайлж, Эрдэнэт үйлдвэр, дуу бүжгийн чуулга, уран бүтээлчдийнхээ нэр сүрийг өндөрт өргөн, олон улсад сурталчиллаа.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
Хамгийн их уншсан