Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан асуудлуудаа хэлэлцэнэ

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцэд Монгол улс 2007 онд нэгдэн орсон. Монгол улс нь 2005 оны тус конвенцын оролцогч талын хувьд орчин үеийн бүтээлч үйл ажиллагааг (бүжиг, хөгжим, утга зохиол, дижитал урлаг гэх мэт) дэмжсэн бодлого, хэрэгжилтийг өөрсдөө бие даан боловсруулах бүрэн эрхтэй юм. Мөн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдээ мэдээллийг бүрдүүлэх болон түүнийгээ хуваалцах үүрэгтэй. Уг бүрдүүлсэн мэдээ мэдээллүүд нь Монгол улс дахь бүтээлч үйл ажиллагааны нөхцөл байдлыг ойлгоход туслах төдийгүй улмаар бодлого боловсруулагчдад салбарын ололт болон бэрхшээлүүдийг тодорхойлох суурь нь болдог. Уг салбарын талаарх бүрэн гүйцэд мэдээлэл авах болон ерөнхий дүр зургийг тодорхойлохын тулд тухайн төр засаг нь бүх талын оролцогчидтой хамтран ажиллах нь нэн чухал юм. Хамтын оролцоо ба ил тод тайлагнах үйл явцын тусламжтайгаар Монгол улс соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхаа “бүрэн зураглал”-ыг олж харахаас гадна нийгэм эдийн засаг дахь бүтээлч үйл ажиллагааны ололт, бэрхшээлүүдийг мэдэж авах боломжтой билээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас ЮНЕСКО, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран 2019 оны 5-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах зөвлөлдөх уулзалт нь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэдээллээ ил тодоор хуваалцах, хамтын оролцоотой бүтээлч ирээдүйн төлөө хүлээсэн үүргийн тухай асуудлуудыг хэлэлцэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан