96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Лондон 2012 Олимпийн хаалтын ажиллагаа болж өндөрлөлөө
Лондоны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны зуны тоглолтын хаалтын ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Хаалтын ажиллагааны гол сэдэв нь английн дуу хөгжим болов. Ёслол дээр Muse, Spice Girls, Beady Eye, Madness, Pet Shop Boys, One Direction, Stomp, Spelbaound гэх мэт олон арван алдартай хамтлаг, одууд тоглож, цугласан олныг баясгав. Одуудын тоглолтын дараагаар хаалтын уламжлалт ёслолууд болж Олимпийн тоглолт үүсэн бий болсон Грек улсын төрийн дуулалт явав. Үүний дараагаар Олимпийн далбааг буулгаад ОУОХ-ын ерөниийлөгч Жак Роге, Лондын хотын мэр Борис Жонсон нар нь далбааг 2016 оны Олимп явагдах Рио де Жанейро хотын мэрт гардуулан өгсөн бөгөөд үүний тохиолдуулан Бразил улсын төрийн дуулал эгшиглэсэн.
Дараа нь Лондоны Олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастян Коу, ОУОХ тэргүүн Жаг Роге нар үг хэлж тамирчид, үзэгчид, сайн дурын оролцогчдод талархал илэрхийлээд Жак Роге нь тоглолтыг хаасныг мэдэгдсэний дараа олимпийн бамбар олон жижиг бамбар болон бутарлаа. Үүний дараагаар гайхалтай "салют" буудан Take That хамтлаг тоглож дуусхад олимпийн бамбарууд бөхөж Олимпийн ээлжит тоглолт өндөрлөлөө.
Медалийн тоо, чанараараа манай улс 2 мөнгө, 3 хүрэл медаль авч 56-р байранд орсон бол 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл медальтай АНУ 1-р байр, 28 алт, 27 мөнгө, 22 хүрэл медальтай БНХАУ 2-р байр, 29 алт, 16 мөнгө, 19 хүрэл медальтай Их Британи гуравдугаар байранд оржээ.
0 Сэтгэгдэл
























