БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Өсвөр үеийнхэний дунд “Мөрөөдлөө асаа” тэмцээн болно

Нийслэлийн өсвөр насны хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Мөнхийн мөрөөдлөө асаа” TББ-ын тэргүүн Э.Амарсайхан нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Өсвөр насны хүүхдүүдэд багийн спортыг сурталчилах, нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжихэд хамтран ажиллах
- Хөлбөмбөгийн спортод хэрэглэгдэх талбайн бүтээн байгуулалт төр хувийн хэвшил хамтран ажиллах
- Өсвөр намны хүүхдүүдийн дундах “Мөрөөдлөө асаа” хөлбөмбөмгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах
- “Мөрөөдлөө асаа” тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулж, тэмцээнийг өргөжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.
Санамж бичгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн байранд үзэглэсэн юм. Учир нь 104 дүгээр сургууль дээврийн талбайдаа хүүхэд багачуудын чийрэгжүүлэх төхөөрөмж, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай анхны сургууль юм.
0 Сэтгэгдэл
























