Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ч.Сангидорж агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай болжээ

Монгол Улсын Урлагийн гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам” Монгол Улсын консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежид болж гран при шагналын эзэд тодорсон байна.

МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг.

Хоёр жилийн өмнө “Ардын дууны 33 найруулга” бүтээлийг БСШУСЯ наас дэмжин ерөнхий боловсролын сургуулиудад нэг нэг ширхгийг худалдан авч байсан юм. Өнөөдөр ардын урлаг өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа багш сурагчдыг БСШУСЯ-наас шагнаж урамшуулсан байна.

Энэхүү наадмыг Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулсан бөгөөд хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид оролцсон юм. Тэд A, B, C гэсэн гурван хэсэгт хуваагдан шилдэгээ тодрууллаа. Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарсан байна. Харин Гран При буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарчээ.

Дээрх сурагчдыг БСШУСЯ-аас шагнасан бөгөөд шагналыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулж үг хэллээ. Тэрбээр, зөвхөн гран при шагналын эзэд биш ардын сайхан аялгуу дуугаа дэлхийн сонгодог хөгжимтэй хоршуулан энэ тайзан дээр тоглосон бүх хүүхэд ялагч юм шүү. Монгол Улсын когсерватори Хөгжим бүжгийн коллеж байхаас эхлээд энэ сургуулиас тэргүүний уран бүтээлч, соён гэгээрүүлэгчид төрөн гарч ирсэн. Хойч үе болох хүүхэд багачууд та бүхэн манай улсын сайн сайхан ирээдүй, лидерүүд байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэсэн байна.

Энэхүү наадмыг зохион байгуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг өнөөдөр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмаа хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан