Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“БАМБУУЛАЙ” цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн бус хүн ажиллаж байжээ

ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

“БАМБУУЛАЙ” цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Эрхлэгч С-нь Түүх-пионерын удирдагч, эрх зүйч, холимог бүлгийн багш С-нь түүх нийгмийн багш мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжил эзэмшээгүй байна.

Тус цэцэрлэг нь өөрийн эзэмшил эдэлбэр газаргүй, орон сууцны зориулалттай байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, зориулалтын бус байртай, бүлгийн тоо 2 гэх боловч хүүхдийн унтлагын өрөө 1, хооллох өрөө 1, хөгжөөн баясгах болон хичээллэх өрөө дундаа нэг, өрөөнүүдийн хаалга бариулгүй, ажилчдын ариун цэврийн өрөө хүүхдийн ариун цэврийн өрөөтэй хамт байрласан, Хүүхдүүдийн хувцас хийх шкаф зориулалтын бус төмөр хийцтэй, гадна тоглоомын талбайгүйгээс хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх сургалт явуулах боломжгүй.

Бага насны хүүхдэд зориулагдсан ногоон байгууламж бүхий туршлагын талбайгүй, мөн биеийн тамирын, хөгжмийн заалгүй тул хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй зэрэг сургалтын гадаад болон дотоод орчин бүрдээгүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.1, 12.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин.Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг, БСШУС-ын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм” болон боловсролын байгууллагад тавигдах үнсэн шаардлагуудыг хангаж ажиллаагүй байгааг үндэслэн ЗТХ-аар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн гэж Хан-Уул дүүрэг дэх мэрэгжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан