Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Брайль газрын зураг хүлээлгэн өглөө

Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 4 төрлийн брайль газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өгөв. БХБЯ, ГЗБГЗЗГ-аас санаачлан Монгол Улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд 116-р сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхэгийг хэвлүүлснээ өнөөдөр хүлээлгэн өгсөн нь энэ. Үүнд, Дэлхийн газрын зураг, Монгол орны засаг, захиргааны зураг, 116 дугаар сургууль орчмын тойм зураг, 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг багтжээ.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн юм. Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Харааны бэрхшээлтэй сурагчид маань 116-р сургууль орчмын брайль газрын зураг”-ийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ ирж, 166-р сургуулийн хашаан доторх брайль газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой боллоо. Цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор БХБЯ, ГЗБГЗЗГ-аас “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, хэвлүүлэхээр 2019 онд төлөвлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан